



Шарга БИНХ 2017 оны 05-р сарын 15-ны өдрийн 11 цаг 99 минутанд багийн төвд эхлэв.Сумын Удирдлагаас сумын ИТХ-ын дарга С.Ганбат, Сумын Засаг дарга Ж.Ганболд, Засаг даргын орлогч Б.Бямбажав, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ, багийн Засаг дарга Л.Мөнхбаяр, малт зүйч Ч.Болортуяа, газрын даамал Б.Эрдэнэчимэг, ИТХ-ын ажлын албаны мэдээлэл хариуцсан ажилтан Б.Нямжаргал нар оролцож багийн нийт иргэдийн 76 иргэний ирцтэйгээр хуралдааныг эхлэн багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.Нямбаяр хуралдааныг удирдав.Хуралдаанаар дараах асуудалуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Шарга нуурыг орон нутгийн хамгаалалтанд авахаар болов. Баг хөгжүүлэх сангийн зээлийг 3 иргэнд өгөхөөр шийдвэрлэсэн. Багийн хуц ухна маллах 2 айлыг сонгосон, өвөлжөө, хаваржааны өргөдөл 11 айлд ирсэнээс 7 айлд нь өгч шийдвэрлэсэн.