БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

Дулаанхаан багийн ИНХурал 2017 оны 05-р сарын 19-ний өдөр болов.

2017-05-25


Дулаанхаан  багийн иргэдийн нийтийн хурал 2017 оны 05-р сарын 18-ны өдрийн 12 цаг 00 минутанд багийн төвд эхлэв. Сумын удирдлагаас сумын ИТХ-ын дарга С.Ганбат, Сумын засаг дарга Ж.Ганболд,  ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ, нар урилгаар оролцож багийн нийт иргэдийн 58 иргэний ирцтэйгээр хуралдааныг эхлэн багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.Жамц хуралдааныг удирдав.

Хуралдаанаар дараах асуудалууд шийдвэрлэсэн.


1.      Тус багийн Цагаан голын рашаан буюу эмгэн булгийн рашаан орчид тус багийн иргэдээс сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан борлуулах зорилгоор нэг өрх 5 саалийн үнээтэй орохоор болов. Мөн бог мал малыг худалдан борлуулахаас бусад тохиолдолд оруулахыг хориглов. Дээрх шийдвэрийг зөрчсөн иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хөдөлмөринйн хөлсний доод хэмжээг дав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнийг төгрөгөөр торгох эрхийг багийн Засаг дарга Т. Сайнцогтод зөвшөөрөв.

2.      Мөн бусад багийн мал бүхий өрхийг Цагаан голын буюу эмгэн булгийн рашаан орчимд оруулахыг хориглов.

3.      Хавчил, дээд, доод өл, цуурай, хануйн гүүрийг багийн нийт өрхийн оролцоотойгоор засварлах болов.

Онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дулаанхаан багт доорх ажлуудыг хийлгэх санал гарган эрэмбэллээ. Үүнд:
  1. Худаг
  2. Багийн төв
  3. Арьс нэхий иргэдийн саналаар эрэмбэлсэн.
Өвөлжөө, хаваржааны газар хүсч Г.Ган-Эрдэнэ, Ч.Лхасүрэн, Ж.Самдан нар өргөдөл гарсан байна. Үүнээс Ч.Лхасүрэнд Баяндаваа гэдэг газар өвөлжөөний газар олгохоор болов.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%