БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД 2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА.

2017-08-31

ИТХ-ын дарга С.Ганбат, Тэргүүлэгч Т.Алимаа, Н.Лхагва-Очир, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ, ИТХ-ын ажлын албаны мэдээлэл хариуцсан ажилтан Б. Нямжаргал нар хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан "Ерөнхий боловсролын сургууль", "Жавхаа цэцэрлэг"-ийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцан ажиллаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй танилцахад сурагчид хичээллэх хичээлийн анги, танхим, спорт заал, сурагчдын дотуур байрны бэлтгэлийг бүрэн хангасан байна. Мөн өрсдийн нөөц цоонд тулгуурлан багш, ажилчдын хүчээр сурагчдын үдийн цай бэлтгэх байрны зүүн талыг тохижуулан нэг ээлжиндээ 40 сурагч ном уншиж, хичээл давтах боломжтой номын санг ашиглалтанд оруулсан, эрэгтэй технологийн кабинетийг шинээр нээн тохижуулж, сурагчдын ширээний тавцанг бүрэн шинэчилж шинэ тавцангаар солих, спорт заал, үдийн цайны барилга, дотуур байрны

гадна талыг будах, үдийн цайны барилгыг халаалтын шугамд холбох зэрэг ихээхэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь сурагчид сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ажилласан ололттой байна гэж Тэргүүлэгчид сайшаан үзлээ.

Хичээлийн шинэ жилд шинээр сургуульд орох 6 настай 63 хүүхдээс 50 гаран нь сумынхаа сургуульд орно гэж төлөвлөж багш П.Даваажав, Д.Нямцоож нарыг 1-р анги авах багшаар бэлтгэсэн байна. Сургуулийн спорт заалны дээвэр солих ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн ба бусад засварыг сургууль өөрийн дотоод нөөц бололцоог ашиглан засварын ажлыг гүйцэтгэсэн байна.

Цаашид сурагчдын дотуур байрны сурагчид хооллох хоолны заалны ширээ, сандал, мөн өрөөнүүдэд байрлах сандал, ширээ, хувцас хийх шүүгээ олон жил ашиглаж элэгдэж муудсан байгаа тул дотуур байранд амьдах сурагчдын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэх үүднээс анхаарч ажиллах , дотуур байрны засварын болон өргөтгөлийн зураг төсөв хийх талаар аймгийн нийгмийн хөгжлийн хэлтэс, боловсрол соёлын газарт хүсэлт хүргүүлэх шаардлагатайг сургуулийн удирдлагад чиглэл өгч сумын ИТХ-д санал хүргүүлэх талаар зөвшилцөн ажиллаа.

-Сургуулийн өмнөх боловсрол олгох "Жавхаа" цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцахад хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. Тус цэцэрлэгийн хамт олон өөрсдийн хүчээр багш бүр мөнгө нийлүүлэн ашиглагдахгүй байсан коридорыг тохижуулан багшын хөгжлийн өрөөг бий болгон ажиллаж байгааг Тэргүүлэгчид сайшаалаа. Цаашид 90 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус цэцэрлэгийн хувьд 2017 оны 08-р сарын 30-ны өдрийн байдлаар 118 хүүхэд бүртгүүлсэн байгаа бөгөөд тус сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгох насны 393 хүүхэдтэй ийм тус цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн зураг төсөв хийлгэх, тоглоомын талбайг шинэчлэх, гадна хашааг шинээр бариулах шаардлагатайг тус цэцэрлэгийн эрхлэгч Б. Даваажав тэргүүлэгчдэд танилцууллаа. цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын зураг төсөв хийлгэх талаар холбогдох дээд байгууллагадаа хүсэлт хүргүүлэх чиглэлийг тэргүүлэгчдээс өглөө.




                                                     ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%