БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн 2017 оны 09-р сарын 08-12-ны өдөр дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаа.

2017-09-14

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн 2017 оны 09-р сарын 08-12-ны өдөр дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаа. Үүнд:
1. 2017 оны 09-р сарын 08-ны өдрийн 10 цаг 10 минутанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут хүндэтгэл үзүүлэв. Үүнд: төсвийн 5 байгууллага хамрагдаж нийт 328 албан хаагч, сурагч хүндэтгэл үзүүлснээс хүүхдийн Жавхаа цэцэрлэгийн 4 бүлгийн 99 хүүхэд , 15 багш, ажилчид, 12 жилийн бүрэн дунд сургуулийн 37 багш, ажилтан 137 сурагч, Соёлын төвийн 4 ажилчин, ИТХурал, ЗДТГазрын 14 ажилчин, Эрүүл мэндийн төвийн 16 эмч, ажилчид, 6 өвчтөн хүндэтгэл үзүүлсэн.
2. Сумын ИТХурал , 12 жилийн бүрэн дунд сургууль, Соёлын төв хамтран 2017 оны 09-р сарын 08-ны өдөр түүхийн багш Б.Нямбат, Б. Эрдэнэсүрэн нараар улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар 08-12-р ангийн сурагчдад хичээл бэлтгэн заалгаж, сургуулийн мэдээллийн самбарт мэдээлэл бэлтгэн гаргаж сургуулийн багш, ажилчид, сурагчид болон эцэг эх, иргэдэд таниулсан.
2017 оны 09-р сарын 12-ны өдрийн 14 цагт соёлын төвд ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б. Оюун-Эрдэнэ, ИТХ-ын мэдээлэл хариуцсан ажилтан Б. Нямжаргал, 12 жилийн бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтан Р. Сонинжаргал, соёлын төвийн архив бичиг хэргийн ажилтан, номын санч Д. Алимаа, ажилтан нар хамтран улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар түүхийн багш нарын бэлтгэн заасан хичээл, мэдээллээр асуулт бэлтгэн 08-12 ангийн сурагчдийн дунд 109 сурагчдын дунд хэлмэгдэгсдийн хор хөнөөл, нийгэмд учруулсан гарз хохирлыг талаарх мэдэлгийг нь нэмэгдүүлэх , анги хамт олны идэвхи, багаар хамтран ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор АХА болон хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулсан. АХА тэмцээний 1-р байрыг 12 дугаар ангийн сурагч Г.Хулан, 2-р байрыг 12-р ангийн сурагч Б.Баярцэцэг, 3-р байрыг 12-р ангийн сурагч Д.Доржзодов нар тус тус эзэлсэн байна. АХА болон хөгжөөнт буухиа тэмцээнд 1-р байрыг 12а ангийн хамт олон эзлэж өргөмжлөл 50000 төгрөгөөр , 2-р байрыг 9а ангийн хамт олон эзлэж өргөмжлөл 30000 төгрөгөөр, 3-р байрыг 10а ангийн хамт олон эзлэж өргөмжлөл 20000 төгрөгөөр тус тус шагнагдсан.
3. 2017 оны 09-р сарын 12-ны өдрийн 09-12 цагийн хооронд улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн тус сумын аграмбаравжаалин хийдийн тэргүүн лам Д. Пүрэвсүрэнтэй хамтран тус сумаас хэлмэгдсэн хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг урин ном хурав. Ном хурах үйл ажиллагаанд нийт 22 хүн оролцсоноос тус сумын харъяат улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдсэн Содном-Очирын Жүгдэрнамжилын дүү Лхамсүрэнгийн хүү Б. Бат-Эрдэнэ нь эхнэр хүүхдийн хамт, Бүдгэвийн Дэндэв гавжийн охин Гайхалмаа, Хишигтийн Сандагдорж дооромбын дүү Шагдаагийн Бүтэд үр хүүхдүүдийн хамт, Лут ноёны ач Цагаандорж, Уртнасангийн Зундуй ловон, Дондог дооромбо нарын дүү Рэнцэнбумбагийн Думжий гэр бүл, үр хүүхдүүдийн хамт, Бадрахын Гончигсүрэн гавжийн дүү Бадрахын Ламжав үр хүүхдүүдийн хамт, Дашбал Санжаажав маарамбын дүү Сонинпэлийн Лхамсүрэнгийн үр хүүхдүүд тус тус оролцсон.

-oOo-

Image may contain: 4 people, basketball court
Image may contain: one or more people and indoor
Image may contain: 6 people, people smiling, people sitting, table and indoor

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%