Баян-Агт сумын шатрын аврага шалгаруулах тэмцээн 2017 оны 11-р сарын 17-ны өдөр сумын соёлын төвд болж тэмцээнд эрэгтэй 20 тамирчин, эмэгтэй 16 тамирчид оролцлоо. Эрэгтэй 1-р байрыг Хүрэмт багийн иргэн Д.Жаргалсайхан эзэлж алтан медаль мөнгөн шагнал, 2-р байрыг Х.Гансүх эзэлж мөнгөн медаль мөнгөн шагнал, 3-р байрыг Д.Болор-Эрдэнэ эзэлж хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа. Эмэгтэй төрөлд 1-р байрыг Шарга багийн иргэн Б.Нямжаргал эзэлж алтан медаль мөнгөн шагнал, 2-р байрыг Баянхайрхан багийн иргэн С.Эрдэнэчимэг эзэлж мөнгөн медаль мөнгөн шагнал, 3-р байрыг Хүрэмт багийн иргэн Д.Дулмаа эзэлж хүрэл медаль мөнгөн шагналаар тус тус шагнууллаа. Эрэгтэй эхний 1-3 байр, эмэгтэй эхний нэг байр эзэлсэн тамирчдад Булган аймгийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох эрх олголоо.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 5565