БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 05-р хуралдаан

2018-04-02

ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 05-р хуралдаан 2018 оны 03-р сарын 29-ний өдөр ИТХ-ын даргын өрөөнд болж нийт 10 асуудал хэлэлцэх байсан бол Засаг даргын зөвлөлийн хурлаар 4 асуудал хойшилж 6 асуудал хэлэлцэв.
1. Соёлын бодлогын хэрэгжилт цаашид авах арга хэмжээтэй талаар сумын соёлын төвийн эрхлэгч Х.Гансүх танилцуулахаар төлөвлөсөний дагуу 2017 оны ажлын тайлан 2018 оны эхний 3 сар зохион байгууллагдсан ажлын тайланг тэргүүлэгчдийн хурлаар тавьлаа. Тэргүүлэгчдээс дараах чиглэлүүдийг хэрэгжүүлж ажиллах үүрэг өгөв. Үүнд:
1.1 Соёлын бодлогын хэрэгжилт хангахдаа зорилт бүрийн дагуу ажил төлөвлөж, хэрэгжилтийг тайлагнах
1.2 Мэргэжлийн боловсон хүчний хангалт дутмаг байгаатай холбогдуулан сум орон нутгаас соёл урлагын чиглэлээр суралцаж байгаа шинэ залуу боловсон хүчний судалгаа гаргаж, сумандаа ажиллах нөхцөл боломж бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах
2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар ХХМэргэжилтэн Б.Сайханчимэг танилцуулав. Дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд нийтийг хамарсан ажлын хүрээнд зохион байгууллагдсан өвс тэжээл зөөх, ойн цэвэрлэгээ гэсэн ажлуудад шүүмжлэлтэй хандаж цаашид нийтийг хамарсан ажил үйлчилгээ зохион байгуулахдаа олон нийтэд зарлан мэдээлэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулав.
3. Төрийн албан хаагчийн чадвар, ёс зүй харилцаа хандлагын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, аймгийн ИТХ-ын 2017 оны 05-р сарын 29-ний өдрийн 82 тоот тогтоолын хэрэгжилтийг ЗДТГ-ын дарга Д.Нармандах танилцуулав.
4. Сумын ИТХ-ын 2010 оны 03-р сарын 01-ний өдрийн 11 тоот тогтоолын хэрэгжилтийг татварын байцаагч Г.Энхчимэг танилцуулав.
5. Тамхи Худалдан борлуулах тусгай зөвшөөрөл тэмдэгтийн хураамжийн хэрэгжилтийн талаар татварын байцаагч Г.Энхчимэг танилцуулав.
6. Сумын ЭМТ-ийн 2018 оны 03-р сарын 12-ны өдрийн 13 тоот албан бичгийн талаар ЭМТ-ийн дарга Л.Амарсанаа танилцуулав.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%