Хог хаягдлыг ачиж зайлуулах журмын төслийг шинэчлэх хэлэлцүүлгийг ИТХ, ЗДТГазар хамтран зохион байгуулж нийт ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэдийн төлөөлөл болсон 24 иргэн оролцов. Хэлэлцүүлгээс дараах саналуудыг дэмжин ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх боллоо. Үүнд:
- Хүрэмт багийн өрх бүрээс хог гаргасны төлбөрт сар болгон 1500 төгрөг хураадаг байсныг 1000 төгрөг болгох,
- Хог гаргасны төлбөрийн хураамжийг сар бүрийн цахилгааны төлбөртэй хамт хураах,
- Сар бүр тогтсон өдрүүдэд хуваарийн дагуу ачигч, жолоочийг ЗДТГ-аас гарган өрхийн ачуулахаар бэлтгэсэн хогыг ачиж нэгдсэн хогын цэгт төвлөрүүлэх,
Мөн төрийн байгууллагаас бусад үйлчилгээ үзүүлдэг иргэн, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оруулсан хэлэлцүүлэг зохион байгуулж Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажиллах санал гарлаа.









