БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг

2019-01-24

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэгийг 2019 оны 01-р сарын 10-ны өдөр сумын соёлын төвд зохион байгууллаа. Хуулийн төслийг ИТХ-ын дарга С.Ганбат танилцуулаж, хэлэлцүүлэгт 16 төрийн албан хаагч, 15 иргэний төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан санал. Үүнд:
- Хуулийн төслийн 45.6 дахь заалт багийн Засаг даргад нэр дэвшигч дээд боловсролтой байх шаардлаггүй.
- 9 дүгээр зүйл Сумын чиг үүрэгт "Нийтийн тээвэр шуудангийн үйлчилгээтэй байх" гэсэн заалт нэмж оруулах.
- 5 дугаар зүйлийн 2 дахь заалтад "Баг"-ийг оруулах (хилийн цэстэй байлгах)
- 33 дугаар зүйлийн 2 дахь заалтад "аймаг нийслэлийн хурал" гэснийг "Сум дүүргийн хурал" болгож өөрчлөх
- 47.7 дахь заалтад багийн Засаг дарга нарыг унаажуулах (Мотоциколыг ажилд оронгуут нь), бүрэн эрхийн нь хугацаанд мотоциклоор хангах
- 33 дугаар зүйлийн араас 34 дүгээр зүйлд "Багийн ИНХ-ын даргын албан тушаалыг орон тооны болгож, цалин хөлс, нийгмийн баталгаагаар хангах" гэсэн заалтыг нэмж оруулах
- Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг жилд 3-аас доошгүй, багийн ИНХ-ыг 2-аас доошгүй хуралдуулах гэсэн саналууд гаргасан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%