БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

Шороон гахай жилийн сар шинийн баярыг угтан сумын ИТХ, ГХУСАЗСЗ-өөс доорх зөвлөмжийг хүргүүлж байна

2019-02-04

Монгол түмний уламжлалт билгийн улирлын 17 дугаар жарны шороон гахай жилийн сар шинийн баяр 2019 оны 02–р сарын 05-ны өдрөөс эхлэн тохиож байгаа тул сумын ИТХ, ГХУСАЗЗөвлөлөөс нийт иргэддээ дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.

1.    Сар шинийн баярын өдрүүдээр салхи шуургатай цаг агаарын таагүй нөхцөл байдлын урьдчилсан мэдээ ирсэн тул малын хариулга маллагаанд тавих хяналтыг сайжруулах, бага насны хүүхэд, ахмад настангуудыг салхи шуургатай үед малд явуулахгүй байх арга хэмжээ авах.

2.    Баярын өдрүүдэд золгуудаар ирсэн зочидыг архиар шахаж согтоохгүй байх, 40-өөс доош насны залуучуудад архи өгөхгүй байх.

3.    Хот хооронд болон өөр аймаг, суманд золгуудаар явж байгаа иргэд,тээврийн хэрэгслийн жолооч нар архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхын дээр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг бүрэн хангаж замын хөдөлгөөнд оролцох. Мөн галын аюулгүй байдлыг хангах, орон байрны хулгай гарахаас урьдчилан сэргийлж хаалга цонхныхоо бүрэн бүтэн байдлыг шалгаж, хөрш айлынхан болон хяналт тавих боломжтой итгэлтэй хүмүүст хариуцуулах.

4.    Баярын өдрүүдээр ээлжийн ажилд гарч байгаа албан хаагчид сонор сэрэмжтэй байж ажлын байрны сахилга хариуцлагыг сахих.

5.    Бүх нийтийн амралтын өдрүүд тохиож байгаа ч сумын гамшигаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн болон төрийн албан хаагчид байгууллагын удирдлагтай байнгын холбоотой байж залшгүй шаардлага гарсан үед үүрэн холбооны утсыг нээлттэй байлгах.

6.  Баярын өдрүүдээр ажиллах олон нийтийн эргүүл гүйцэтгэж байгаа албан хаагчид болон цагдаагийн албан хаагчид цаг хугацаанд ажил үүргээ сахилга баттай гүйцэтгэх.

7.    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10-ын 3-т заасны дагуу иргэн бүр гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллага албан тушаалтанд цаг алдалгүй мэдээлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

 



 

                                            Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%