БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 01-р хуралдаан болов.

2019-02-28

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 01-р хурал 2019 оны 02-р сарын 27-ны өдрийн 10 цагт ИТХ-ын даргын өрөөнд хуралдаж, Тэргүүлэгчдийн 71.4 хувийн ирцтэйгээр иргэдийг оролцуулсан өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдаанаар нийт 7 асуудал хэлэлцэх байснаас 2 асуудал Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээгүйн учир хойшлогдож дараагийн хуралдаанаар орох болов.
Дараах 5 асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
-Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 бүлэг, 115 заалттайгаар батлав.
-2018 оны 11-р сарын 16-ны өдрийн сумын ИТХ-ын ээлжит VI хуралдааны 05 тоот тогтоолын 3-р заалтын хэрэгжилтийг хэлэлцэж, татварын өртэй байгаа 12 иргэн ААН, байгууллагуудад албан мэдэгдэл хүргэн, төлөлтийг хийлгэхийг татварын улсын байцаагч Г.Энхчимэгт үүрэг болгов.
-ЭМТ-ийн 90 жилийн ойн тайлантай танилцав.
-Сумын 2019 оны ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг цэвэрлэгээний огтлолт-300м3, цэвэрлэгээний ажлаас гарах хэрэглээ-600м3, цэвэрлэгээний ажил 7397м3, нийт бэлтгэх модны хэмжээ 8307м3, бургас 10м3 бэлтгэхээр болов.
-Тусгай зориулалтаар болон ахуйн зориулалтаар 2019 онд агнах, барих амьтдын дээд хязгаарыг зэрлэг гахай 2, бор гөрөөс 7, загас 200 агнах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв.
ИТХ-ын ажлын алба.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%