БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

Авто засварын газар байгуулах төсөл сонгон шалгаруулалтын зарлал

2019-03-05

ТАВИГДАХ ШААРДЛАГА
Сумын "Сум хөгжүүлэх сан"-гаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, хуулийн этгээд дараах шаардлагыг хангана:
1. тухайн суманд бүртгэлтэй буюу байнга оршин сууж үйл ажиллагаа явуулдаг байх;
2. сум хөгжүүлэх болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
3. зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;
4. жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх (түүнийг нь нотлох баримт бичиг шаардлагатай).

Иргэн, хуулийн этгээдийн боловсруулсан төсөл дараах шалгуурыг хангана:
1. төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;
2. төслийн байршил, барилга байгууламжын мэдээлэл, эзэмшил ба гэрээ /байрлалыг харуулсан зураг, гаднах байдлыг харуулсан зураг, доторх байдлыг харуулсан зураг, аюулгүй байдал – одоо байгаа ба шинээр барих адил/, зогсоол талбай ба тоног төхөөрөмж багаж хэрэгсэл байх
3. хүний нөөцийн мэдээлэл /мэргэжил, туршлага, гэрээ/, ажлын байр
4. үйлчилгээний жагсаалт, үндэслэлтэй үнэ тариф /үйлчилгээ бүрээр, нарийвчилсан байх – уг үнийг гэрээний хавсралт болгож үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 1 жил мөрдөнө/
a. суманд одоогоор байдаггүй үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх нь давуу тал болно.
5. төсөв, санхүү /үйл ажиллагаа эхлэх хүртэл гарах зардал, үйлчилгээний орлогын тооцоолол /сар ба жилээр/, гарах зардлын тооцоолол, ашиг алдагдлын тооцоолол
6. орчны ариун цэвэр, эрүүл ахуйг зохион байгуулах төлөвлөгөө, зураглал
7. төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;
8. үйлчилгээний нэр төрөл ба үйл ажиллагааг тодорхой заасан байх, хүрээлэн буй орчин ба оршин суугчдад сөрөг нөлөөлөл хамгийн бага байх, галын болон аюулгүй ажиллагааны шаардлага, хөдөлмөрийн эрүүл ахуйг бүрдүүлсэн байх
9. цагийн хуваарь
10. зээлийн эргэн төлөлтийн хуваарь

Зээл хүсэгчийн бүрдүүлэх материал:
1. зээлдэгчийн анкет;
2. зээл олгохыг хүссэн өргөдөл;
3. оршин суугаа газрын тодорхойлолт;
4. төслийн баримт бичиг;
5. барьцаа хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээ

Төслийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хүлээн авна. Сумын Засаг даргын тамгын газрын байр, 117 тоот өрөө. /утас: 99003786/