БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 02-р хуралдаан 03-р сарын 20-ны өдөр болов.

2019-03-20

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 02-р хурал 2019 оны 03-р сарын 20-ны өдрийн 10 цаг 45 минутанд ИТХ-ын даргын өрөөнд хуралдаж, Тэргүүлэгчдийн 57.1 хувийн ирцтэйгээр иргэдийг оролцуулсан өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцэх байснаас 6 асуудал Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээгүйн учир хойшлогдож дараагийн хуралдаанаар орох болов.
Дараах 8 асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
-ГХУСАЗЗөвлөлийн 1-р улирлын ажлын тайланг хэлэлцэж хангалттай гэж дүгнэлээ.
-Амьжиргааг дэмжих зөвлөлийн 1-р улирлын ажлын тайланг хэлэлцэж хангалттай сайн гэж дүгнэлээ.
-Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хангалттай сайн гэж дүгнэлээ.
-Алдар эхийн 1-р одонгоор Шарга багийн иргэн Б.Ууганжаргал, Баянзүрх багийн иргэн Х.Наранцэцэг, Дулаанхаан багийн иргэн Г.Батчимэг нар 2-р одонгоор Баянзүрх багийн иргэн Б.Амаржаргал, Дулаанхаан багийн иргэн Я.Батчимэг, Халтар багийн иргэн Ж.Баярцэцэг, Ж.Байгалмаа нар шагнуулахаар боллоо.
-Аймгийн ИТХ-ын 2017 оны 05-р сарын 12-ны өдрийн 04/03 тоот тогтоолын хэрэгжилтийн талаар хэлэлцээд хангалттай сайн гэж дүгнэлээ.
-Аймгийн ИТХ-ын 2018 оны 06-р сарын 28-ны өдрийн 09/03 тоот тогтоолын хэрэгжилтийг хэлэлцээд хангалттай сайн гэж дүгнэлээ.
-Рашаан ашигласан төлбөр болон байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцээд хангалттай гэж дүгнэлээ.
-Аривжих ойн нөхөрлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд хангалттай сайн гэж дүгнэлээ.