БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Д. ЭРДЭНЭБАТЫН 2015 ОНЫ 03-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШАЛГАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2015-04-03

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМАНД АЙМГИЙН ОНЦГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ 2015 ОНЫ 04-Р САРЫН 02-03-НЫ ӨДРҮҮДЭД ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТЫГ ДАРААХИ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХИЙЛЭЭ.

Хяналт шалгалтын ажилд хууль дээдлэх ёс, шударга ил тод байх зарчмыг мөрдлөг болгон орон нутгийн захиргаа, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн ажилд Гамшгаас хамгаалах болон холбогдох хууль, дүрэм, журам, норматив, стандартыг хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгааг шалган зааварчлав.

Гамшгаас хамгаалах чиглэлээр:

Ø  Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, хүч хэрэгслийн тодотгол

Ø  Сумын эрсдэл, эмзэг байдлыг бууруулах талаар авч байгаа арга хэмжээ

Ø  Гамшгаас хамгаалах сангийн бүрдүүлэлт

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар:

Түймрийн улирлын үеийн бэлтгэл ажлын явц, зохион байгуулалт, энэ чиглэлээр

хууль, тогтоомж, ажил хариуцсан албан тушаалтнуудаас авч байгаа арга хэмжээ, түймэрт дайчилгаагаар ажиллах хүч хэрэгслийн тодотгол, “Ойн тухай” хууль, Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Сумын нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зайлшгүй шаардлагатай багаж, хэрэгслийн жагсаалт”-ын хэрэгжилтийг шалган дүгнэж цаашид анхаарах ажлын талаар анхааруулан ажиллав

Объектын галаас урьдчилан сэргийлэх талаар:

            Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд объектын галын аюулгүй байдлын шаардлагыг хэрхэн хангуулж байгааг шалгаж заавар зөвлөмж өгөн илэрсэн зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг авч ажиллав.

            Объектын галыг унтраах хүмүүсийг томилгоожуулсан байдлыг шалгав

            Хүн, мал амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлыг шалган, удирдах бүрэлдэхүүн, мэргэжлийн анги, ажилтан иргэдэд сургалт хийв.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%