БАЙГАЛИЙН ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААН
Монгол улсын гамшгаас хамгаалах тухай хуулинд:
“Гамшиг” гэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь, нас хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд, хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ.
Геофизикийн |
*Газар хөдлөлт *Галт уулын дэлбэрэлт *Том хэмжээний хуурай зөөгдөл |
Усны |
*Үер *Цунами *Том хэмжээний нойтон зөөгдөл |
Цаг уурын |
*Хүчтэй салхи шуурга * Тропикийн циклон *Тропикийн биш циклон |
Уур амьсгалын |
*Температурын онцгой үзэгдэл * Ган *Зуд *Хээрийн түймэр |
Биологийн |
*Халдварт тахал * Шавьжны нүүдэл *Ан амьтны дүрвэсэн нүүдэл |
Байгаль цаг агаарын гамшигт үзэгдлийн ангилал:
Гамшгийн төрлүүд:
Салхи:
Ø Шороон шуурга
Ø Цасан шуурга
Ø Түр зуурын хуй салхи
Түймэр:
Ø Ой хээрийн
Ø Обьектийн
Мал
амьтны гоц халдварт өвчин:
Ø Хүний
Ø Мал, амьтны
Ø Шувууны
Үер:
Ø Шар усны
Ø Уруйн
Салхи шуурга удаан хугацаагаар шуурах үед:
Ø Унаж ядарсан буюу хоол муутай морины эмээлийг битгий ав.
Ø Харин хазаарын амгайчинд хонины сүүлийн өөхийг ороож хазаарла.
Ø Дулаан нэмнээгээр нэмнэж, хонь үхрээс холхон нөмөр дагуулан уя.
Ø Цас шуурганд хонь малаа хорихдоо чадалтай мал нь чадалгүйгээ гишгэлж буй эсэхийг ажиглаж бай.
Мал сүргийг өвөл хаврын тэсгим хүйтэн улиралд цас шуурганаас хамгаалж онд оруулахад анхаарах зүйл
Ø Өвс хадаж бэлтгэх ажил маш чухал.
Ø Өвсийнг 7 сарын дундаас 8 сарын 20-д хүртэл хадаж авбал тохиромжтой.
Ø Оройтож хадах тутам чанар нь муудна.
Ø Өвсийг арвин ихээр бэлтгэхийн хамт малаа тэжээх тарианы сүрэл, овьёос, вандуй, шар буурцаг, эрдэнэшишийг адил бэлтгэж ядарсан муу малаа тэжээж бай.
Цас бороо шуурганаас малаа хамгаалж хэрхэн маллаж байх тухай уламжлалт аргаас:
Хаврын сүүл, зуны эхээр хүйтэн цас бороо холилдон орж, шуурч малыг бөөнөөр нь сүйтгэдгийг анхаарч төрөл бүрийн малыг.
Ø Салхины дээд талд нь сөргөн хариул.
Ø Малаа даарахаас өмнө сайн идүүл.
Ø Услах хэрэггүй, цатгалан мал даарах нь бага хориход тогтвортой байдаг.
Ø Гэрээ зайчлах буюу хашаа хороогоо засаж бяруу тугал, хурга ишгээ оруулж дулаан байлга.
Ø Өлсөж харангадмаар бол өвс эсвэл аль нэгэн шимтэй тэжээл өгч хааяа бүлээн усаар усал.
Онц аюултай бороо шуурганд:
Ø Дулаан дах, давхац өмс.
Ø Адуу үхэр зэрэг малаа нөмөрлөг бургасны хаяа эсвэл дэрс цахилдагтай газрыг дагуулан хорь.
Ø Үс ноос нь гуужиж явааг нь чадвал нэмнэ, эс чадвал бие биесийг нь нөмөрдүүлж, бөөн байдлаар сайн хорь.
Ø Хорьж чадахгүйд хүрвэл нуур ус, шаварт унагаан үхүүлэхээс сэрэмжлэн тойруулж гаргахаар түрүүнд нь явааг жишүүлэн залж, тогтоож яв.
Ø Өвөлжөө бэлчээр ус хужирт ойрхон, алсын салхи жаврын тусгалгүй нөмөрлөг газар байх.
Ø Өглөөний наран эрт тусах, оройн наран аажмаар сүүдэрлэх, нам доор энгэр газар, хот хормой сайтай тэгш өвөлжөө бууц мал бүхэнд тохиромжтой.
Ø Уулын хяр буюу ухаа толгодын энгэр өврийг түшиглэсэн өвөлжөө бууц, мал бүхэнд тохиромжтой, харин ар хажуу, нөмөргүй газрын өвөлжөө бууц тохиромжгүй.
Ø Өвөлжөө бууцыг сонгохдоо хэвтэшлэх малынхаа хамгийн олонхийг гол болгож өвөлжөөгөө түүний байдалд тохируул.
Хүчтэй салхи шуургатай үед хэрхэн хувцаслах тухай:
Ø Хаврын тэнгэрийн сайханд хуурталгүй малчид мал сүргээ
нөмөр дулаан, гэр орчимдоо ойрхон маллах өөрсдөө дулаан хувцастай малд яв.
Ø Хаврын саруудад нимгэн хувцаслах, хүйтэн хоол, унд хэрэглэх, буцалгаагүй хүйтэн ус уух нь арьс хуурайших, даралт унах, хоолой өвдөх, яр шарх гарах, бие мах бод ядрах, даарч хөрөх нь амархан тул онцгой анхаар.
Ø Хүчтэй салхитай үед үрэлтээс цахилгаанждаг тул гэрт байгаа аливаа төмөр эдлэлд хүрэхдээ цэнэгийг сааруулах арга хэмжээ авах.
Аянга цахилгаанаас сэргийлэх тухай:
Аянга цахилгаантай бороо орох нөхцөл бүрдэхэд
Ø Яндангаа буулгаж өрхөө бүтээж хаалгаа хаа.
Ø Үүд онгорхой байх, үүд голлож суух, гэрийн яндан буулгаагүй үед яндангаар дамжин цахилгаан буух тул та зуух, ханатай ойрхон байх аюултай.
Ø Хөдөө хээр морьтой, мотоциклтэй явах нь аюултай. Тийм үед унаанаасаа бууж 2 алгаараа чихээ таглаж явган суу.
Ø Машинтай явж байхад аянга цахилгаан тааралдвал цонхоо заавал хааж, дээвэр болон цонхноос зайдуу байж аянга өнгөртөл хүлээх хэрэгтэй.
Ø Машин тэргэн дээр аянга буусан ч гадна хэсгээр дамжин газарддаг тул дотор талдаа харьцангуй аюулгүй.
Ø Даавуун брезентэн бүрээстэй машины дотор талд болон ачааны машины тэвшин дээр байх аюултай.
Ø Ойр орчимд 5 метрээс өндөр мод байвал аянга модон дээр бууна. Гэхдээ модонд хэт ойртох аюултай. Модны эх бие болон мөчрөөс 4 метрээс хол байвал аюул багатай байна.
Ø Мөн хөдөө хээр явж байхад цахилгааны шон тааралдвал 2 шонгын дунд хэсэгт чихээ дарж явган суувал аюул багатай.
Ø Гэртээ байхдаа бүх төрлийн цахилгаан хэрэгслээ салгаад, гар утсаа ч гэсэн түр унтраах хэрэгтэй.
Ø Гол усан дээр завиар явах, сэлж байх үед аянга цахилгаан болох нөхцөл бүрдвэл даруйхан хуурай газар дээр гарч хорогдох газар олохыг бод.
Ø Ойтой газар явбал захын ганц модноос холдох хэрэгтэй.
Хүйтэн борооноос урьдчилан сэргийлэх зөвлөмж:
Хонь хяргаад удаагүй, үс ноос ургаж гүйцээгүй, нялх төлтэй байхад хүйтэн бороо орвол:
Ø Бороо өнгөртөл өөрсдөө идэх хүнс, өмсөх дулаан хувцас, цув, гэрэлтүүлэг, лаа чүдэнзээ базааж авах.
Ø Малаа осгох, уруудах, гол усанд унахаас хамгаалах нөмөр нөөлөг газар, хашаа, саравч шаардлагатай бол өвөлжөөгөө урьдчилан товлож бэлдсэн байх хэрэгтэй.
Ган болох шинж тэмдэг, авах арга хэмжээ:
Зун намрын улиралд урт удаан ган болохын шинж байдал нь халуун хуурай салхи үргэлжилж, газрын хөрс нягтарч хатах, хааяа үүл гаравч бороо оролгүй ширүүн салхилж, өглөө оройны нарны туяа улаан, тэнгэрийн хаяа тоос манан татсан, жижиг булаг шандын ус татарч ширгэх, хүн мал ундаасах нь түргэн.
Өдөр халуун шөнө хүйтэн сэрүүн амьсгалтай байвал ган болж магадгүй.
Ø Ийм нөхцөл бүрдвэл тэр орчны айлууд зуншлагатай газар луу нүүж малаа тэнхрүүлж таргалуул.
Ø Өнөө маргаашдаа бороо орох болов уу гэж хүлээж ойр зуур эргэлдэж байгаад малаа турааж эцээдэг гэмээс сургамж авч төрөл бүрийн малыг аль бороо орсон өвс ногоотой бэлчээрт нүүх буюу оторлон явуулж хүч таргыг ахуулж бай.
Зуд болох шинж тэмдэг авах арга хэмжээ:
Зуд болох шинж тэмдэг нь үүл хөгжиж, өнгөрөх нь удаан цас орох нь элбэг, бэлчээрийн өвс цасанд дарагдаад мал бээрч даарах нь түргэн, уруудамхай болох аваас малаа тэжээх өвс хүрэлцэхгүй бол.
- Сувай чийрэг малаа түрүүвчлэн цас нимгэнтэй өвстэй газар оторло.Дараа нь богино хөлийн малаа авч нүү.
- Зуд болмогц хоорондоо зөвлөлдөөд өвс тэжээлтэй өвөлжөө бууцыг үзэх хүнийг даруй сонгож явуул.
- Тохирох нутагт хамтарч оторло. Отрын малыг хариулах хүнд орон гэр, дулаан дах, давхац хоол хүнсийг даруй бэлтгэж өг.
- Малдаа бэлчээр ус бууц нь үл хүрэлцэх газар очиж даруй туурайн зуд болгож малаа бүү үхүүл.
Цочир хүйтрэлтээс:
Утаа тавих аргыг тариалангийн томоохон талбайг хамгаалахад хэрэглэнэ.Үүний тулд 1.5 метр өргөн, 1 метр өндөр мод, өвс, сүрэл, үртэс, бууц гэх мэт шатах материалаар хийсэн бухлыг 1 га талбайд 80 орчим ширхэг байхаар бодож талбайн салхин дээд талд хоорондоо 4-5 метр зайтайгаар хэд хэдэн эгнээгээр байрлуулна.Утаа тавих ажлыг цочир хүйтрэх тухай урьдчилсан мэдээ авсны дараа талбайн температур 0.5-1.0ОС болох үеэс эхлэх хэрэгтэй. Энэ ажлыг өглөө нар мандсанаас хойш 1 цагийн турш талбайг заавал утаа хөшигтэй байлгах хэрэгтэй.
Байгалийн тааламжгүй нөхцлөөс мал сүргээ хамгаалах талаар малчдад өгөх зөвлөмж:
- Ган, зуд гэнтийн аюулаас сэрэмжлэх, бэрхшээлийг давах арга ухаанд суралцах, ахмадын сургаалыг санаж хэрэгжүүлэх.
- Нутаг, бууцаа зөв сонгох, тухайн орон нутгийнхаа цаг агаарын байдал, өөрчлөлтийн мэдээлэл, авах, ажиглах, шинжих, төлөв байдлыг төсөөлж урьдчилж тааварлах.
- Байран нутаг, отрын нутагт бэлчээр нөөцлөх, зохистой ашиглах.
- Усны зохих нөөц, хашаа байрын хангалттай нөхцөл бүрдүүлэх.
- Малын чанар сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, заазлалтыг сайн хийх.
- Мал төллөх хугацааг зөв зохицуулах /орой төлүүлэх, өнжиж төллүүлэх, цөөн мал төллүүлэх/.
Зудаас урьдчилан сэргийлж хийх ажлууд:
ü Байгаль цаг уурын таатай жилүүдэд хөрөнгө санхүүгийн нөөц бүрдүүлэх, дараа тохиолдож болзошгүй ган, зуд гамшгийг давах бэлтгэлээ урьдчилан бүрэн хангах.
ü Даатгалын байгууллагатай гэрээ хийж ган зуд, гэнтийн аюулаас урьдчилан сэргийлж өөрийн амь нас , мал сүрэг, эд хөрөнгөө даатгуулах.
ü Зундаа гантай байгаа бол зудын эрсдлийг эртнээс тооцож бэлчээрийн даац, малын тооны тэнвэрт байдал, хүн хүчдээ тохируулан зарим малаа эртхэн зах зээлд борлуулах, бусдад зээл, түрээс, гэрээгээр өгч маллуулах зэргээр зохицуулалт хийх.
ü Гантай нутгаас нүүж отор нүүдэл сайн хийх, өнтэй өвөлжих нутгийг эртхэн сонгох.
Байгалийн тааламжгүй нөхцлөөс мал сүргээ хамгаалах талаар малчдад өгөх зөвлөмж:
ü Ган, зуд гэнтийн аюулаас сэрэмжлэх, бэрхшээлийг давах арга ухаанд суралцах, ахмадын сургаалыг санаж хэрэгжүүлэх.
ü Нутаг, бууцаа зөв сонгох, тухайн орон нутгийнхаа цаг агаарын байдал, өөрчлөлтийн мэдээлэл, авах, ажиглах, шинжих, төлөв байдлыг төсөөлж урьдчилж тааварлах.
ü Байран нутаг, отрын нутагт бэлчээр нөөцлөх, зохистой ашиглах.
ü Усны зохих нөөц, хашаа байрын хангалттай нөхцөл бүрдүүлэх.
ü Малын чанар сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, заазлалтыг сайн хийх.
ü Мал төллөх хугацааг зөв зохицуулах /орой төлүүлэх, өнжиж төллүүлэх, цөөн мал төллүүлэх/.
Зудаас урьдчилан сэргийлж хийх ажлууд
ü Байгаль цаг уурын таатай жилүүдэд хөрөнгө санхүүгийн нөөц бүрдүүлэх, дараа тохиолдож болзошгүй ган, зуд гамшгийг давах бэлтгэлээ урьдчилан бүрэн хангах.
ü Даатгалын байгууллагатай гэрээ хийж ган зуд, гэнтийн аюулаас урьдчилан сэргийлж өөрийн амь нас , мал сүрэг, эд хөрөнгөө даатгуулах.
ü Зундаа гантай байгаа бол зудын эрсдлийг эртнээс тооцож бэлчээрийн даац, малын тооны тэнвэрт байдал, хүн хүчдээ тохируулан зарим малаа эртхэн зах зээлд борлуулах, бусдад зээл, түрээс, гэрээгээр өгч маллуулах зэргээр зохицуулалт хийх.
ü Гантай нутгаас нүүж отор нүүдэл сайн хийх, өнтэй өвөлжих нутгийг эртхэн сонгох.
Мал өвөлжүүлэх, хаваржуулах бэлтгэл хангахад юу анхаарах вэ?
Ø Мал сүргээ жил бүрийн 5 сараас 11 сар хүртэл оторлон дээд зэргийн тарга хүч авхуулах, 11 сараас 4 сар хүртэл бэлчээрээс гадна нэмэгдэл тэжээл өгч тарга хүч тогтоож хамгаалах.
Ø Үржлийн ажлыг зөв зохион байгуулж сүргийн чанарыг сайжруулах, онд орох тэсвэр чадвартай малаа үлдээж заазлалтыг сайн хийж, зах зээлд түргэн борлуулах.
Ø Малаа үзлэг шинжилгээнд хамруулж, хавар намрын тарилга туулгалт хийх, өвчнөөс сэргийлэх, өвчтэй малыг эмчлэх.
Ø Өвөлжөө хаваржааны нутаг бэлчээрээ зун, намар мал бэлчээхгүй хамгаалах, бусад хот айлын мал оруулахгүй байх,алсын болон дунд зайн оторт гарч ойрын бэлчээрээ чөлөөлөх.
Ø Зуд болсон үед нүүж очих нөөц нутаг, бэлчээр сонгож төлөвлөсөн байх.
Ø Өвс тэжээлийн нөөц сан бий болгох.
Газар тариаланд заавал мөрдөх технологийн зөвлөмж:
ХХААХҮЯ-наас 2008 онд гаргасан Тариалангийн салбарт баримтлах технологийн
зөвлөмжинд аймаг, сум болон тариаланч бүр хөрс, уур амьсгалын онцлогт нийцсэн арга, технологио боловсруулж заавал мөрдөх ёстой гэсний дагуу дараах зөвлөмжийг хүргэж байна.
А.Үр тариа
Ø Тариалангийн технологийн ажлыг зөвхөн агрономч мэргэжлийн хүний удирдлага, заавраар хэрэгжүүлэх.
Ø Тарилтын өмнө 4-5 дугаар сарын хөрсний чийг, тухайн жилийн дулааны улирлын цаг агаарын урьдчилсан мэдээг харгалзан тариалах агротехникийн горимоо талбай бүрээр тогтоож байх.
Ø Тариалан эрхлэгч бүр ирэх жил тариалах үрээ шилж авч үлдсэн байх.
Ø Цэвэрлэж ариутгаж /бактерийн бордоо, хэрэглэснээс бусад тохиолдолд/, дугаарлаж, шинжилгээ хийлгэсэн, стандарьтын шаардлагад нийцсэн , нутагшсан сортын үрээр тарих.