БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

ХАНУЙ ГОЛЫН ТАНИЛЦУУЛГА

2015-04-13

Хануй гол нь Хангайн нурууны Хан-Өндөр уулаас эх аваад зүүн хойшоо 421 км (манай Баян-Агт сумын нутгаар 100 орчим км) урссаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт  Сэлэнгэ голд цутгана. Усаа цуглуулах талбай нь 14620 км квадрат. Дээд хэсэгтэй хөндий нь ойтой бөгөөд Хануй голын өргөн нь дээд эхэн хэсэгтэй 5-35 м байхад адаг хэсэгтээ 40-110 м, гүн нь 0,5-2,2 м урсгалын хурд 0,5-3,5 м/с хүрдэг түргэн урсгалтай гол юм.

Хануй голын агаарын температур нь жилд I дүгээр сард -20 -300с  хэм хүйтэн, VII дугаар сард +16 +200с хэм дулаан, жилд дунджаар 350 мм хур тунадас унадаг ба салхины дундаж хурд нь 2,6м/с хүрдэг байна.

Хүрмэн чулуун хавцалаар урсан өнгөрөх ба Архангай аймгийн Чулуут, Ихтамир, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хайрхан, Булган аймгийн Баян-Агт, Хутаг-Өндөр сумдуудын нутгаар дайран өнгөрдөг. Байгалийн бүс бүслүүрийн хувьд эхэн хэсэгтээ ойт хээрийн бүс, хээрийн бүсийг дамнан урсах ба Гулдрал нь их тахиралдана.

Хануй голын хамгийн том цутгал гол болох Хүнүй гол юм. Мөн Зүүн, Баруун, Дунд цүүр, Цагаан чулуут, Зуслан, Нарийн хужирт, Балигийн гол зэрэг олон жижиг голууд  Хануй голд цутган урсдаг.

Хануй голын өөр нэг онцлог бол эрдэс, минераль рашаан усны чадлаараа улс даяар алдартай Булган аймгийн Баян-Агт сумын нутагт орших Хануй,  Цагаан голын рашаан юм. Тус сумын нутагт байрлах Хануй голын хүрмэн чулуун дунд 108 төрлийн рашаан байдгаас зарим нь ширгэж үгүй болсон ба тэнд элэг, зүрх, бөөр, уушиг, ходоод, цөс, сав, хамар, чих, хоолой, нүд, шүд, толгой, амны хөндий, хэл, тархи, мэдрэл,  дотор зэрэг хүний бүх эрхтэнд зохицох рашаанууд байдаг. Ялангуяа Хануй, Цагаан голын рашаан нь мэдрэл, ходоод гэдэс, элэг цөсний өвчнийг анагаах чадалтай рашаан байдаг ба хойд өргөрөгийн 490 10,  зүүн уртрагийн 1020 21-ын солбилцолд гидрокарбонит, хлорид натри, кальцийн найрлагатай рашаан юм. Хануй рашаанд орох хамгийн тохиромжтой үе нь 7 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 25 хүртэл 1980-аад оны сүүлчээр Булган аймгийн төр , захиргааны байгууллагын санаачлагаар Хануй голын рашааныг түшиглэсэн багш нарын амралт, рашаан сувилалын газар анх үүссэн байгуулагдснаар, Хануй голын рашааныг түшиглэсэн амралтын газрууд олноор бий болсон юм. Мөн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн нутагт Хануйн голын эрэгт  “ДЭЭД ХАНУЙ” рашаан байдаг бөгөөд хүний биеийн гэдэс, ходоод, дотор эрхтэнд сайн рашаан юм.



БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА, ХГСГЗАХИРГАА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%