БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

РАШААНД ОРОХ ДЭГ ЖУРАМ

2015-04-13

                Хануйн рашаанд орох заслыг жин үдэд буюу морин цагийн үед хийдэг. Өглөө, оройд рашаанд ороод байдаггүй, шавар ч тавиад байдаггүй. Ердийн нуур усанд орох, биеэ шарах хугацааг үдээс өмнө 9-12, үдээс хойш 16-17 цаг гэдэг бол энэ рашаанд ингэдэггүй. Рашаанд ихэвчлэн 3 удаа ордог бөгөөд хооронд нь бие бүрэн хатах буюу 15-20 минутын зай гаргах ёстой. Усан дотор байх хугацаа нь эхний удаад 5, хоёр дахь удаад 10, гурав дахь удаад 15 минут орчим байна.

            Өвчлөлийн байдлаас хамааруулж бүсэлхийгээ хүртэл орж болдог, харин элэг зүрхний орчмыг удаан дүрэхийг сайнгүй гэдэг. Хоолой бахлуурын өвчтэй хүн хөлөө өвдгөө хүртэл, артикулит, түрүү булчирхай, бөөр, нурууны мэдрэлийн өвчтэй хүмүүс бэлхүүсээ өнгөртөл, үе мөчний өвчтэй хүмүүс өвдөж байгаа хэсгээ далд ортол нь дүрэх байдлаар ордог уламжлалтай. Толгой өвддөг, нүдний даралттай, хуян хөөрдөг хүмүүс толгойгоо шавших, нүдээ зайлах, алчуур норгож жин тавих арга хэрэглэнэ. Харин шавар тавих тохиолдолд 20-30 минут шаардагдана.

            Рашаанд орохын өмнө биеэ угааж цэвэрлэсэн байх ёстой. Харин нэгэнт рашаанд орж эхэлсэн бол дуусснаас хойш 7 хоног өнгөртөл өөр усанд орохыг цээрэлдэг. Ер нь рашаанд орж байгаа хүн бороо усанд норохыг муу гэдэг. Рашаанд ороод гарч ирсний дараа биеэ ил байлгаж наранд хатаах тохиолдолд хад чулуун дээр сууж, хэвтэж хатаахыг сайн гэдэг. Өвс ногоон дээр суух, хэвтэхийг таашаадаггүй. Ер нь нөмрөг, дээл нөмөрч хатаах нь илүү тохиромжтой, уснаас гарч ирэнгүүт нойтон биеийг наранд шардаггүй гэлцдэг байсан. Урьдын хүмүүс хүний дэргэд шалдан нүцгэн байхыг таашаадаггүй, бас үд дунд нарны хэт ягаан туяаны хэмжээ 10 дахин нэмэгддэг гэдгийг мэддэг байсантай ч холбоотой байж болох юм.





БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%