БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМААС ТӨРӨН ГАРСАН ГЕНЕРАЛ Ө. ЧОЙЖИЛСҮРЭН

2015-04-13

Ө. Чойжилсүрэн: 1927 онд Намнан уулын хошууны нутаг буюу одоогийн Булган аймгийн Баян-Агт сумын Дандар гэдэг газар төрсөн. 1935 оноос Намнан сумын бага сургууль, Хилийн цэргийн дунд сургуульд суралцан, улмаар 1962 онд Москвагийн Аюулаас хамгаалахын дээд сургуулийг дүүргэжээ. Ө. Чойжилсүрэн нь 1962 оноос Нийгмийг Аюулаас Хамгаалах Яаманд ажиллаж, хэлтэс, газрын дарга, орлогч сайд зэрэг алба хашиж байсан, Дэслэгч генерал цолтой, Ардын ИХ Хурлын депутатаар нэг удаа, МАХН-ын Төв Хорооны гишүүнээр хоёр удаа сонгогдож байжээ.

Ө. Чойжилсүрэн МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, Монголын ахмадын холбооны гүйцэтгэх хорооны дарга, Польш, Герман зэрэг улсад суух Монгол улсын элчин сайдар ажиллаж, улс эх орноо хилийн чандад нэр төртэй төлөөлж байлаа. Ө. Чойжилсүрэн төр, олон нийтийн төв байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажилласан учир Сүхбаатарын одонгоор 2 удаа, Алтан гадас одонгоор шагнуулжээ.




БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%