БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМААС ТӨРӨН ГАРСАН ГЕНЕРАЛ Л. МОЛОМЖАМЦ

2015-04-13

Л. Моломжамц: 1936 онд Булган аймгийн Баян-Агт сумын /тэр үеийн Намнан сумын 6-дугаар багийн нутаг Тохирын өвөлжөө /гэдэг газар төржээ. 1944-1948 онд Намнан сумын бага сургууль, 1948-1954 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургууль,1962-1967 онд ЗХУ-ын цэргийн инженерийн академи, 974-1976 онд ЗХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академи1984-1986 онд ЗХУКН-ын ТХ-ын дэргэдэх нийгмийн ухааны академийн дээд курсыг тус тус төгсчээ.  

Л. Моломжамц 1955 оноос зэсэгт хүчний “Алдар” нийгэмлэгт тамирчин, зохион байгуулагч, мотобуудлагын, бригадад инженерийн албаны дарга, 1968 оноос ААЖШ-т инженерийн албаны офицер, ахлах офицер, хэлтсийн дарга, 1976-1982 онд БХЯ-ны байлдааны бэлтгэл хэлтэс, газрын дарга, 1982-1989 онд МАХН-ын Төв Хорооны захиргааны байгууллагын хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 1989-1990 онд БНМАУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд, 1990-1992 онд Улаанбаатар хотын даатгалын хэлтэст ажилтан, 1993-1995 онд цэргийн их сургуулийн оперативын факультетын дарга, 1995 оноос БХЯ-ны дэргэдэх стратегийн судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. 1956 оноос эхлэн, нийтдээ 49 жил улсад ажилласны 44 жилд нь цэргийн алба хаажээ.

Цэргийн алба хааж хугацаандаа найман жил сурагч байлдагч байж: 1956 онд ахлагч, 1958 онд бага дэслэгч, 1961 онд дэслэгч, 1964 онд ахлах дэслэгч, 1967 онд ахмад, 1969 онд хошууч, 1973 онд дэд хурандаа, 1976 онд хурандаа, 1979 онд хошууч генерал, 1989 онд дэслэгч генерал цолыг тус тус хүртжээ.

Төр засгаас түүний хөдөлмөрийг үнэлэн Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, байлдааны медалиар тус тус нэг удаа, Алтан гадас одонгоор хоёр удаа, мөн ойн медалиудаар, тэрчлэн ЗХУ, БНСЧУ, БНБАУ, БНПАУ, БНГАУ, БНКУ-ын медалиудаар шагнагджээ.





БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%