БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМААС ТӨРӨН ГАРСАН ГЕНЕРАЛ Г. ТҮМЭЭ

2015-04-13

Г. Түмээ: 1919 онд Булган аймгийн Баян-Агтын нутаг Зуун модны Цагаан Хамар гэдэг газар төржээ. 1929 онд нутагтаа бүрэн бус дунд сургуульд орж суралцан төгсөж, сумын бичээч болжээ. 1937 онд цэргийн албанд татагдаж, 1937-1940 онд цэргийн ерөнхий сургууль, 1943-1948 онд ЗХУ-ын Ленингранд хотод цэргийн артиллерийн академи, 1964-1966 онд Москва хотод К.Е.Ворошиловын нэрэмжит зэвсэгт хүчний жанжин штабын академид тус тус суралцан төгсчээ.

Г. Түмээ 1940 оноос цэргийн ерөнхий сургуульд курс, дивизионы дарга, 1948 оноос хорооны штабын дарга, ахлах багш, кафедрын дарга, армийн их бууны командлагч, Сайд нарын Зөвлөлд цэргийн референт зэрэг хариуцлагатай алба хашжээ.

Улс ба армид удаан жил идэвх зүтгэлтэй ажилласан тул Сүхбаатарын одон, Улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтан гадас одон, байлдааны медалиудаар 20 гаруй удаа шагнагдсан байна. 1969 онд хошууч генерал цол олгожээ.




БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%