БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМААС ТӨРӨН ГАРСАН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д. БЯМБАА

2015-04-13

Д. Бямбаа: 1924 онд Булган аймгийн Баян-Агт  сумын Дулаан нуга гэдэг газарт төржээ. 1940 –өөд оны дундуур ардын цэргийн эрдэмд суралцсан байна. Цэргээс халагдаж ирээд сумандаа худалааны агент, нэгдлийн нярав зэрэг ажлыг богино хугацаагаар хийж байгаад 1959 оноос нэгдлийн хонь маллах болсон. Эхнэр Долгоржавын хамт нэгдэлдээ 36 жил хонь маллахдаасүүлийн 10 жилд мал сүргээ хорогдолгүй онд оруулж тогтмол дээд амжилт үзүүлж, жил бүр 100 эхээс 110 төл бойжуулан, бусад ашиг шимийн төлөвлөгөөт даалгавар болон уралдаанд авсан үүргээ давуулан биелүүлж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасны учир 1981 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цолоор шагнуулжээ.

Д. Бямбаа хонь, ямаа ихэрлэдэг нь тарга хүчтэй холбоотойг ажиглан мэдэж, ихэрлэдэг удмын мал төлөөр хуц, ухна тавихад ихэрлэх яадвар нь мэдэгдэхүйц нэмэгдэж байсан. Тэр хавар эрт агь нүдэлсэн газрыг сонгон нүүж дөрөв, тав, зуравдугаар сард малд хар махан тарга, долоо, найм, есдүгээр сард өөхөн тарга авхуулж, ногоо ургахаас сөл тасартал жижиг гэрээр соргог сэрмүүн газраар оторлон явж эм хонийг намар дундажаар 55-56кг, эм ямааг 44-45 кг жинд хүргэж таргалуулдаг нь баатрын ажлын гол амжилт болдог. Д.Бямбаа хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин З.Очир, Г.Цогтгэрэл нартай туршлага солилцож, зөвлөгөө авч явсан төдийгүй бас зөвөлгөө өгч байсан.

Д.Бямбаа 1963, 1969 онд Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, 1973 онд улсын аварга малчин, 1979 онд хошой аварга малчин болж, төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор хоёр, хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор хоёр удаа шагнуулжээ.Түүний охин Жавзандолгор, хүү Даваасүрэн нар нь улсын аварга малчин болж, аавынхаа шийрийг хатааж, алдарт малчин удамтай болохоо харуулжээ.




БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%