БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМААС ТӨРӨН ГАРСАН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР С. ЦЭРЭНДОРЖ

2015-04-13

С.Цэрэндорж: 1935 онд Булган аймгийн Баян-Агт сумын нутаг тал ус гэдэг газарт төржээ. Бага насаа эцэг, эхийн халамжинд нутагтаа мал маллан өнөгрүүлжээ. 1965 онд нутгаасаа гарч Сэлэнгэ сумын Ингэттолгойн сангийн аж ахуйд очиж малчин болжээ. Ингэттолгойн сангийн аж ахуйд хэдэн жил мал малласны дараа Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн САА-д шилжиж, эрлийз “Хангай” үүлдрийн хоньчноор ажиллажээ.

                С.Цэрэндорж нутгийн анд зоотехникч Т.Жигмэдийн урилгаар тэнд очиж өөрийнх нь оролцоотойгоор бий болгохоор туршиж байсан нарийн ноост “Хангай” үүлдриын хонины суурь хариуцан авч, тэжээл арилгаа маллагааны өвөрмөц технологи хэрэгжүүлжээ. Тэрээр “Хангай” үүлдрийн нарийн ноост хонийг маллах арга зүй, технологийг сайтар эзэмшиж, нэг хониноос 4790 гр ноос авч, улсын дээд амжилт тогтоож, төл бойжуулах төлөввлөгөөг давуулан биелүүлж, олон жил тогтвортой, гарамгай амжилт гаргасны учир 1985 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртэж, алтан соёмбо медалиар шагнуулсан билээ.

                С. Цэрэндорж 1981-1985 онд төл бойжуулах улсын төлөвлөгөөнөөс 562, төл, ашиглавал зохих ноосны төлөвөлгөөнөөс 1642,8 кг ноос илүү давуулж, улсад 90319 төгрөгний цэвэр ашиг оруулсан нь тэр үедээ асар том амжилт байв. С.Цэрэндорж юуны өмнө зун, намрын цагт хонийг бэлчээрээр оторлон дээд зэргийн тарга хүч авхуулдаг, өвөл хаврын бэлтгэлийг бүхнийг урьдаас сайтар бодож хангадаг нь ийнхүү амжилт олохын үндэс болжээ. С. Цэрэндорж 1974 онд улсын аварга малчин, 1977 онд хошой аварга болж байжээ. 




БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА:

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%