БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМААС ТӨРӨН ГАРСАН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д. ДАГВАСАМБУУД

2015-04-14

Д.Дагвасамбуу: 1944 онд Булган аймгийн Баян-Агт сумын Тал ус гэдэг газар төрсөн. Аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг оройгоор төгсгөжээ.  1958 онд Булган аймгийн барилгын ангид партизан Жүгдэрийн удирдлага дор барилгачны гараагаа эхлүүлжээ. Д. Дагвасамбуу барилгад ачигчаас эхлээд өрлөгчин, чулуучин, мужаан, шаварчин, сантехникч зэрэг бүх төрөл мэргэжлийн ажлыг хийж ихээхэн туршлагатай болжээ.

                Д.Дагвасамбуу 1970-аад оны эхнээс зөвлөлт, Монголын нэрт барилгачдын туршлагаар барилгын нэгдсэн бригад байгуулж, аж ахуйн дотоод тооцоо, сүлжээ график нэвтрүүлэн, аймаг, орон нутагт 13,9 сая төгрөгний төсөвт өртөг бүхий 17 барилга байгууламж барьж, 371,7 мянган төгрөгний  ашиг хуримтлалтай ажилласныг дээд газарт өргөн мэдүүлжээ. Түүний удирдсан бригад нь 1978 онд ажлын амжилтаараа улсад шалгаран, улсын аварга, 1979 онд амжилтаа бататган ахиулж, хошой аварга бригад цолоор шагнуулж байжээ.

                Д.Дагвасамбуу 1976 онд гавъяат барилгачин, сүүлийн 10 жилд 16,8 жилийн ажил хийж улсын төлөвлөгөөт даалгавар болон уралдаанд авсан үүргээ давуулан биелүүлж ирсний учир 1981 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатрын эрхэм дээд цол хүртжээ. Түүний удирдсан барилгын нэгдсэн бригад нь 1970-аад онд 80 шахам хүнтэй байсан бөгөөд энэ үедээ Булган аймгийн төвд банк, нэгдсэн эмнэлэг, шүүх прокурорын барилга, 36 айлын орон сууц зэрэг 2-3 давхар томоохон барилгуудыг чанарын өндөр түвшинд барьж босгосон байдаг.

                Түүний хөдөлмөрийн амжилтыг төр засаг өндөр үнэлэн Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиудаар удаа дараалан шагнажээ.





БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%