БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМААС ТӨРӨН ГАРСАН УЛСЫН АВАРГА МАЛЧИН Н.ДАМБИЙ

2015-04-14

Н.Дамбий: Эхнэр Долгортойгоо хоёр морь, хоёр үнээтэй гэр бүл болж голомтоо бадраажээ. Тэр мал нь зуднаар үхээд бүрмөсөн хоосорсон тул айл айлд зарцлагдаж хөлсөнд нь ишиг, хурга, бяруу, тугал авч арвижуулсаар бие дааж амьдрах болсон гэдэг. Өөрсдийн ажилсаг чанараар мал сүргээ өсгөж удалгүй Баян-Агт сумандаа анхны мянгат малчин улсын сайн малчин болжээ.

                Н. Дамбий 50 насандаа “Их ирээдүй” нэгдлийн анхдагч, “Жаргалант амьдрал” нэгдлийг үүсгэн байгуулсан долоон хүний нэг бөгөөд нэгдэлдээ нэг мянган мал нийгэмчилж байжээ. Н. Дамбий нь мал маллахын сацуу бас тариа ногоо тарьж, нутгийн ард олонд хир таарсан үнээр арилжиж, амьжиргаанд нь нэмэр болж байсныг хүмүүс сайнаар дурсдаг. Тэр малаа нийгэмчлээд сумандаа ирж сургуулийн анхны камендаа /аж ахуйн эрхлэгч/, дэлгүүрийн худалдагч, нярав, багийн агент зэрэг ажлыг 10 гаруй жил хийжээ.




БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА:

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%