БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМААС ТӨРӨН ГАРСАН УЛСЫН АВАРГА МАЛЧИН М. МАРУУШ

2015-04-14

М.Марууш: 1943 онд Баян-Агт  сумын төвд төржээ. Бага дунд сургуульд суралцсан. 1960 оноос нэгдэлд малчин болжээ. 1963-1966 онд Ардын цэрэгт алба хааж ирээд нэгдэлдээ адуучин, 1970 оноос бригадын агент, 1976 оноос нэгдэлд хоньчноор ажиллажээ. М. Марууш 1990 он хүртэл 14 жил нэгдлийн хонь маллахдаа үйлдвэрлэлийн даалгавраа тогтмол давуулан биелүүлж, нэгж малаас ашиглах ашиг шимийг нэгэмдүүлж ирсэн тул сум, аймгийн аваргаар удаа дараалан шалгарч, улмаар 100 эх малаас 107-113 төл бойжуулсан тул 1988 онд “БНМАУ-ын аварга малчин” цол, тэмдгээр шагнуулжээ.

                Нам төрөөс Маруушийн хөдөлмөрийн амжилт, идэвх зүтгэлийг үнэлж, 1986 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгож, 1992 онд Алтан гадас одонгоор шагнасан байна.




БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%