БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМААС ТӨРӨН ГАРСАН ГАВЪЯАТ Л.ГООГОРМАА

2015-04-14

Л. Гоогормаа: 1948 онд Булган аймгийн Баян-Агт сумын Цагаан гол хэмээх газар төрсөн. 1959 онд сумынхаа бага сургууль, 1965 онд Булган аймгийн төвийн арван жилийн дунд сургууль, 1970 онд Анагаах ухааны дээд сургуулийг тус тус дүүргэсэн, хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ. Сургууль төгссөн жилээ Дархан хотын эрүүл ахуй халдвар судлалын газраас ажлын гараагаа эхэлж, 1971-1973 онд Улаанбаатар хотын мах консверын комбинат хүн эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1973 оноос эдүгээг хүртэл байгалийн гоц хаодварт өвчнийг эсэргүүцэн судлах төвд 33 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр ОХУ-ын Эрхүү мужийн тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний институтэд суралцаж 1976 онд гоц халдвартын мэргэжлийг эзэмшсэн байна.

            Л.Гоогормаа монголд гарсан холер өвчний голомтын үед Хөтөлөөс зөөвөрлөгдөж Улаанбаатар хотод үүссэн голомтоос халдвар авч үүгээр өвчилсөн анхны хүний оношийг тогтоож баталгаажуулсан, туляремийн үүсгэгчийг хачганд хазуулж үхсэн хонины элэг, дэлүүнээс илрүүлж мал эмнэлгийн байгууллагын байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн билээ. Тэрээр хүний амь нас эрүүл мэндийн төлөө цаг үргэлж санаа тавьж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, өөрийн бие, эрүүл мэндээ огоорон тэмцэж явдаг энэрэнгүй үйлстэн билээ. Гоц халдвартын байгууллагын хамт олны чадварлаг эмч, хүндэт багш Л.Гоогормаагийн ард олон, нийгмийн төлөө хийсэн гавъяаг 2003 онд төрөөс үнэлж Монгол улсын хүний гавъяат эмч гэдэг эрхэм алдрыг хүртээсэн юм.



БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА:

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%