П.Мэндбаяр: 1950онд Баян-Агт
сумын нутаг Ихэр гэдэг газарт төрсөн. Мэндбаяр Авзага сумын бага, сум дундын
дунд сургууль төгч ажил хийж байгаад 1981-1992 онд хилийн цэргийн барилгын 0119
дүгээр ангид барилгачин байлдагчаар хугацаат цэргийн алба хааж, улмаар уг
ангидаа улиран үлдэж барилгачин болжээ. Тэрээр тус ангид 11 жил ажиллахдаа 34
жилийн жил гүйцэтгэж, байгууллага болон салбарын аварга өрлөгчнөөр тав, аварга
плитачнаар хоёр, шавар будгийн аваргаар найман удаа шалгарч, сар, жил дараалан
ажил мэргэжлийн аварга болж байжээ.
1992 онд барилгын “Авзага Хайрхан”
хувиараа эрхлэх аж ахуй байгуулж, богино хугацаанд хөл дээрээ босчээ. 1990-иэд
оны дундуур түүний хувиараа эрхлэх аж ахуй үйлдвэр, үйлчилгээ, орон сууцны
томоохон хэмжээний барилга барих болж, барилгын “Авзага трейд” компани болон
өргөжсөн. П.Мэндбаяр 2000 онд Монгол улсын 10 шилдэг компаний нэгээр шалгарчээ.
Мэндбаяр бол өөрийн цуцашгүй хөдөлмөрч чанар, төрөлхийн авъяас билгийнхээ
хүчээр барилгын жирийн өрлөгчнөөс компаний захирал, барилгын салбарын магистр,
гавъяат барилгачин болсон хүн юм.
БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА: