БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМААС ТӨРӨН ГАРСАН ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН Л. ЖАМСРАН

2015-04-14

Л.Жамсран: 1908 онд Сайн ноён аймгийн Эрх гүний хошуунд төржээ. Эдүгээгийн Баян-Агт сум 1922 онд Цэцэрлэг мандал аймгийн хошуу тэнхимд орж суралцан төгсөөд, улмаар нийслэл хотноо пионерийн удирдагчийн дамжааг дүүргэсэн. 1925 онд МХЗЭ-д, 1926 онд МАХН-д гишүүнээр тус тус элссэн. 1926-1928 онд Намнан уулын хошшууны бичээч, Намын үүрийн нарийн бичгийн дарга, 1928-1931 онд Цэцэрлэг мандлын уулын аймгийн ХЗЭ-ийн хорооны зохиолын хэлтсийн эрхлэгч, 1932-1937 онд Архангай аймгийн намын хорооны Тэргүүлэгч, хэлтсийн даргаар ажиллаж байв. 1939 оны 10сарын 18-ны өдрийн Ардын СНЗ-ийн 41-р хурлаар түүнийг Монгол, Манж-гогийн улсын хил хязгаарын асуудлыг зохицуулах Монголын комиссын даргаар томилжээ.

1937-1939 онд МАХН-ын Төв хорооны шинэ хүчний тасгийн эрхлэгч, 1939-1941 онд Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын II орлогч, Сайд нарын Зөвлөлийн хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв. Харбинд очиж хэлэлцээ хийж байсан. Мөн Москвад 2 удаа очиж байсан. МХЗЭ-ийн VII, VIII их хурлаар /1928,1930/ Эвлэлийн Төв Хорооны гишүүнээр, МАХН-ын X их хурлаас /1940/ Намын Төв Хорооны гишүүнээр, Улсын XVIII бага хурлаар /1940/ Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож байв. Түүнийг 1941 оны VI сард улс төрийн хилс хэргээр баривчилж, 1942 онд цаазаар авсан байна. 1962 онд хэргийг нь хэрэгсэхгүй болгон цагаатгасан. Тэрбээр тэр үед улс, төр засгаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүч мэдлэгээ дайчлан зүтгэж байсан төрийн тулхтай зүтгэлтэн байлаа.




БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА:

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%