БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМААС ТӨРӨН ГАРСАН АРДЫН БИЛЭГ АВЪЯАСТАН Б. ЦЭРЭННАДМИД

2015-04-14

Б. Цэрэннадмид: 1953 онд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Булган аймгийн төвийн 10 жилийн сургуульд сурч байгаад 1967 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд орж суралцаад, 1971 онд Монгол ардын бүжгийн багшийн анги төгсөж, одоогийн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад гоцлол бүжигчнээр ажилласан. Мөн марксизм-ленинизмийн оройн их сургуулийн урлагийн ангийг төгссөн. Ажиллах хугацаандаа улс орныхоо бүх аймаг, сумдаар урлагийн тоглолт хийж ард түмэндээ үйлчилсэн.

            Мөн дэлхийн олон улс орноор айлчлал тоглолт хийж, АНУ, Итали, Япон, Энэтхэг, Бангладеш, БНХАУ, Солонгос, Бирм, Шриланка, Вьетнам зэрэг дэлхийн 40 гаруй орны 200 гаруй муж, хотуудаар тогложээ. ЗХУ, Латви, Литви, Эстон, Афганистан, Болгар, Чехословак, Польш зэрэг орнуудад “Монголын соёлын өдрүүд”, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсад болсон “Хаврын баяр” олон улсын фестивалийн тэргүүн шагнал, Дэлхийн ардбн урлагын XXIII их наадмаас “Мөнгөн цом” хүртсэн. Макаод болсон урлагын VIII их наадам, Герман-Монголын залуучуудын их наадам зэрэг арга хэмжээнд амжилттай оролцож байв.

Энэ хугацаанд хэд хэдэн удаа тайлан тоглолт хийж, “Монгол бүсгүй”, “Үелзүүр”, Солонго, Гүрж, Бирм, Шриланка зэрэг 20 гаруй бүжигт гоцлон тоглож, 100 гаруй хамтын бүжигт оролцон бүжиглэж байсан. Мөн “Торгууд сэвгэр”, “Өлгийн үзэсгэлэн”, “Охидын жавхаа” зэрэг 20 гаруй бүжиг дэглэж, Буриад улсын Соёл, урлагийн сургууль, Өвөр Монголын Монгол бүжгийн сургуульд багшилж, өөрийн авъяас чадвар, ур эрдмээ залуу үед өвлүүлэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэж иржээ.

Монгол улсын Ардын багш, Гавъяат жүжигчин, нэрт бүжиг дэглээч Г.Долгорсүрэн: “Б.Цэрэннадмидын ур чадварын давтагдашгүй онцлог нь зөвхөн хөдөлгөөний эвсэл төдий бус, дотоод сэтгэлийн хүчтэй илэрхийлэлтэй, мэдрэмтгий, давтагдашгүй бүжигчин гэдгийг олон жилийн туршид мэдэх, батлан илэрхийлж чадах нэгэн хүн нь бий юм ”гэж үнэлжээ. Тэр засгаас “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдаж, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан болжээ. Вьетнам улсаас “Найрамдал” медалиар шагнагдаж, Хо Ми Мин хотын хүндэт иргэнээр өргөмжлөгдсөн байна.



БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА:

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%