БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМААС ТӨРӨН ГАРСАН АРДЫН БИЛЭГ АВЪЯАСТАН С. ОЮУНТӨГС

2015-04-14

С. Төгс-Оюун: 1954 онд Улаанбаатар хотноо төрсөн. Булган аймгийн Баян-Агт сумын уугуул. 1974 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1980 онд Москвагийн Суриковын нэрэмжит Уран зургийн академийг дүүргэсэн. Тэрбээр уран бүтээлээрээ Фукуока, Москва, Лондон, Токио, Бишкек, Дели, Бонн, Ньюйорк, Сан Франциско, Улаанбаатар зэрэг хотуудад гарсан олон улсын үзэсгэлэнд оролцож ирсэн.Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулсан үзэсгэлэнгүүдэд 1974 оноос хойш тогтмол амжилттай оролцож байна. 1974 оноос хойш эдүгээ хүртэл 100 гаруй номын чимэглэл хийсэн.

Сайхь зураачийн уран бүтээлүүд Монголын уран зургийн галерей, Урчуудын эвлэлийн хорооны уран зургийн фонд “Ундруул”, “Цэцэг”зочид буудал, “Хаан” банк, “Худалдаа хөгжлийн банк”, Японы Фукуока хотын Азийн урлагийн музей, Сан Франциско дахь Азийн сан,  Соросын сан, Англи, Америк, Австрали, Дани, Канад, Швейцарь, Солонгос, Хятад зэрэг орны цуглуулагчдад хадгалагдаж байна. Төр засгаас “Алтан гадас”, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан. 1985 онд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал, 1985 онд Софи хотын олон улсын Биенналиас диплом, 1989 онд Монголын залуучуудын холбооны шагнал тус тус хүртсэн нэрд гарсан авъяаслаг зураач бүсгүй юм.




БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА:

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%