А.Содномдорж:
1932 онд Булган аймгийн
Баян-Агт суманд төрсөн. 1954 онд МУИС-ийг дүүргэж, малын их эмчийн мэргэжил
эзэмшчээ. 1958 оноос ХААДС-д багш, тэнхимийн эрхлэгч, деканаар ажиллаж байва.
Профессор цолтой. 1968 онд мал эмнэлгийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн, 1983 онд
“Монгол орны хангайн өндөр уулын бүс дэх хонины эндемик өвчнүүд, түүнтэй тэмцэх
арга” сэдвээр мал эмнэлгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Булган
аймгаас төрсөн анхны шинжлэх ухааны доктор юм. “Патоморфология в схемах”
/1990г/, “Амьтны эмгэг бие, бүтэц зүй” сурах бичиг, нэгэн сэдэвт зохиол 6,
судалгаа, сураталчилгааны олон арван өгүүлэл бичжээ. ХААИС-ийн мал эмнэлгийн
сургууль шилдэг оюутан олгодог А.Содномдоржийн нэрэмжит шагнал бий болсон
байна. Тэрээр төр засгаас “Хөдөлмөрийг гавъяаны улаан тугийн одон”, “Алтан
гадас”одон, ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдаж байсан байна.
БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА: