Цэн хунгийн аялгуутай
Цэнгэг олон голууд нь
Рашаан булгийн ундраатай
Хавчгайт, Төхмийн хөндийд нь
Халиурсан тариан долгиотой
Хануй Сэлэнгийн голоор нь
Халтар тулын сүлжээтэй
Баян сүргээ өсгөхдөө
Бямбаа баатрын барилтай
Бадмалсан тариагаа хураахдаа
Баатар сайчуудын туршлагатай
Зуун мод, Бөөрийн хөндийд нь
Зурам тарваганы гүйдэлтэй
Зуслан дэнжийн газартаа
Түмэн сүргийн дэлгээтэй
Хөвсгөл Намнан ууланд нь
Хөвчийн ан элбэгтэй
Хаг бөөрийн хөндийд нь
Хадлан өвс элбэгтэй...