БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

АГТЫН НАМАР ДУУНЫ ҮГ

2015-04-14

Марал цахилаад гүнд нь уусдаг Манантай түнэр уулс минь билээ 
Магнай тэнэгэр дүрэлзэж явахад 
Магад баясдаг нутаг минь 
Зүүсэглээ тайлсан хатан шиг 
Үзэсгэлэнт намартай Баян-Агтаа 
Үүлэнд хоноглох уул, устай 
Үгийн сайхан ч дутмаар хангай яа 
Шувууд чуулаад зунжин цэнгэдэг 
Чулууд нь гэрэлтсэн ус гол минь билээ 
Сургын алсаас ч дуулаж явахад 
Лус нь цэнгэдэг өлгий минь билээ 
Зүүсэглээ тайлсан хатан шиг 
Үзэсгэлэнт намартай Баян-Агтаа 
Үүлэнд хоноглох уул, устай 
Үгийн сайхан ч дутмаар хангай яа 
Хүрмэн чулуут хавцалыг дуудуулаад 
Хүрхэрч одох Хануйн урсгал аа 
Хүүгээ харуулдаад ээжүүд саравчлах 
Хүний зүрхэнд ойрхон нутаг билээ 
Зүүсэглээ тайлсан хатан шиг 
Үзэсгэлэнт намартай Баян-Агтаа 
Үүлэнд хоноглох уул, устай 
Үгийн сайхан ч дутмаар хангай яа 
Шүлэг: Л. Ганзул Ая. Д. Сүхбаатар 
Дуучин: Г. Нямсайхан, Б. Энхмөрөн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5727
4266 / 74%
915 / 16%
265 / 5%
281 / 5%