БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

ТА БҮХЭН САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭЭРЭЙ .

2015-04-24

                Тус сумын иргэн Пүрэвдорж овогтой Цэндпүрэв\осолд орж тал бие нь мэдээгүй байгаа 21 настай залуу \, Золбаяр овогтой Намуун \ элэгний хорт хавдар оноштой 4 настай охин\  нарын эмчилгээнд зориулж сумын ИТХурал, Засаг даргын тамгын газар,Соёлын төв, 12 жилийн сургууль, Жавхаа цэцэрлэг, ЭМТөв, Хануй голын сав газрын захиргаа, Залуучуудын холбоо хамтран сайн үйлсийн аян өрнүүлээд байна.
              Аяны хүрээнд: Төрийн байгууллагууд-1260000 төгрөг
                                          Сургуулийн сурагчид-340000 төгрөг
                                           Цэцэрлэгийн хүүхдүүд-50000 төгрөг
                                           Иргэн, Аж ахуй нэгж байгууллага-500000 төгрөг тус тус хандивласан байна.
                Сумын Залуучуудын холбооноос санаачлан Пүрэвдорж овогтой Цэндпүрэв, Золбаяр овогтой Намуун нарын эмчилгээнд зориулсан "САЙН ҮЙЛСИЙН АЯН" тоглолтыг 2015 оны 04-р сарын 21-ний өдрийн 17, 19 цагуудаас тоглолт хийв. Тоглолтонд Соёлын төв, Сургууль, Жавхаа цэцэрлэгийн хамт олон оролцов.


САЙН ҮЙЛСИЙН ҮР ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
ТА БҮХНИЙ БУСДАД ӨГСӨН БУЯН ТАНЬ
БУЦААД ТАНД ИРЭХ БОЛТУГАЙ

Эрхэм та энэ сайн үйлсийн аянд нэгдэхийг хүсвэл доорхи хаягаар холбогдно уу?
Холбоо барих дугаар: 99747021



БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА  

              

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%