БАЯН ЦАГААН АГТ
Шүлгийг: Ц. Цогт-очир Аяыг: Э. Сүхбаатар
Шагшрах шувууд нь мэлмийд өртөөлөн нисээд
Шарга нуурын цээжинд нь тунаран долгиотсон
Эх байгалиа хүйгээрээ судартаа онголсон
Эртний хүннү дээдсийн эрхэн хэлхээт
Могой зуусан хангарьд шувуун дэвэлттэй
Миний нутгийн шүтээн уул Баянцагаан Агтаа
Буга согоо далавчинд нь нөмөрлөн хэвтэж
Будан манан зулайд нь хөшиглөн мөнгөрсөн
Тэнгэрийн амь адууны сүлдэндээ залбирсан
Тэмүүжин богд чингисийн урган хэлхээт
Могой зуусан хангарьд шувуун дэвэлттэй
Миний нутгийн шүтээн уул Баянцагаан Агтаа
Хүлгийн шандас цацалганд нь чангаран хурдалдаг
Хүйтэн рашаан хэвлийд нь оргилон ундарсан
Уулсын эрдэнэ шүтээнээ сэтгэлдээ тахисан
Удамт монгол хүмүүний элгэн хэлхээт
Могой зуусан хангарьд шувуун дэвэлттэй
Миний нутгийн шүтээн уул Баянцагаан Агтаа
БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА