Тус сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурал багийн төвийн байранд болж багийн 85 иргэний ирцтэйгээр хуралдааныг хийсэн байна. хуралдаанд сумын ИТХ-ын Дарга С. Ганболд, сумын Засаг дарга Л. Эрдэнэбилэг, ЭМТөвийн дарга Л. Амарсанаа, БОУХБайцаагч Г. Түвшинжаргал, ИТХ-ын ажлын албаны ажилтан А. Нарантуяа, Хөдөлмөр хэвлэл мэдээллийн ажилтан С. Эрдэнэчимэг нар оролцож хуралдааныг багийн иргэдийн нийтийн хурлын дарга Л. Хайдав удирдан явуулж доорхи шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
- Багийн хуц ухна маллах иргэнийг сонгох асуудлыг цуцлаж иргэд сайн малалдаг гэж үздэг малчиндаа өгөх болов
- Тус багийн иргэн Пүрэвсүрэн овогтой Данзанг багийн мал эмнэлэг байгуулахыг зөвшөөрөв.
- Төхөмийн талбайд нөхөн сэргээлт хийлгэх шаардлагагүй гэж үзсэн байна. \ тус талбайг байгалийн жамаар нөхөн сэргээгдсэн гэж үзсэн байна\
- Хүүхдийн баяр, овоо тахилагын баярыг нэгтгэн багийн төв дээр 05-р сарын 28-ны өдөр хийх болсон байна.
- Э. Жаргалсайханд-Тарианд өвөлжөөний хашаа барихыг зөвшөөрөв.
- Хуучин хашаатай байсан гэрчилгээ аваагүй иргэдэд доорхи хашаанууддаа гэрчилгээ авахыг зөвшөөрөв.Үүнд:
- Д. Ганболд -Дармаа хад өвөлжөө, Ар булагт хаваржааны хашаа
- Ц. Булганхүү -Мойлтод өвөлжөөний хашаа
- О. Зоригтбаатар-Тал усанд өвөлжөөний хашаа
- Д. Мөнхбат-Шаагуурт өвөлжөөний хашаа
- Д. Ганзориг-Голын хойд талд өвөлжөө, Худагт Хаваржааны хашаа
- Б. Гомбосүрэн-Нугад хаваржааны хашаа, Аралд өвөлжөөний хашаа
- Ц. Гантулга -Дэлэнд өвөлжөө, Ар булагт хаваржааны хашаа
- Л. Хайдав-Таван толгойд өвөлжөөний хашаа
- Б. Бадарч-Тариан дээр хаваржаа, голын хойд талд өвөлжөөний хашааны газар тус тус эзэмшүүлэхийг зөвшөөрчээ.
БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА