Тус сумын төрийн тахилгат Их Агт уулын овоо тахилга 2015 оны 05-р сарын 26-ны өдөр болж өнгөрлөө. Энэхүү Их Агт уулын овоо тахилгын баярыг тус сумын сургуулийн 7 дахь төгсөлтийн хамт олон ивээн тэтгэж оролцлоо. Тахилгын үеэр Соёолон насны морьдын уралдаан, Хүчит бөхийн барилдаан, Шагайн харвааны тэмцээн тус тус зохион байгуулагдан нутгийн зон олон өргөнөөр оролцлоо.
Соёолон насны морьдын уралдааны эхний 15 морь болон баяр ходоодын морийг барьж бай шагнал гардуулав.
Соёолон насны морьдын уралдааны эхний 15 морь болон баяр ходоодын морийг барьж бай шагнал гардуулав.
- Архангай аймгийн Цэцэрлэг сумын уяач Мягмарын Батнямын Хонгор халзан
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Содномбалжирын Лхагваагийн Хээр
- Баян-Агт сумын Баянхайрхан багийн уяач Пүрэвсүрэнгийн Данзангийн Бор
- Баян-Агт сумын Баянхайрхан багийн аймгийн алдарт уяач Ням-Осорын Чинбатын Сүлд хүрэн
- Баян-Агт сумын Шарга багийн уяач Ундрахбаярын Хишигдаваагийн Хонгор Халзан тус тус айргийн тавд хурдаллаа.
Хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодголж тус сумын Заан Сэнгээ овогтой Ганбаяр түрүүлж, заан Эрдэнэцогт овогтой Нямбаяр үзүүрэлсэн байна.
Шагайн харваан тэмцээнд 4 баг өрсөлдөж тус сумын харваач Г. Галданжамцын ахалсан баг нэгдүүгээр байр,харваач Ч. Сайханчулууны ахалсан баг хоёрдугаар байрыг тус тус эзэлсэн байна .
БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА