“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 10 сарын 19-23-ны хооронд төлөвлөгөө баталж “Хүлээж суулгүй хүрч үйлчилье” уриан дор ИТХурал, ЗДТГазар, ЭМТөв, БИНХурлын тэргүүлэгчид, багийн Засаг дарга нар хамтран төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн үйлчилж ажиллаа. Тус ажилд ИТХДарга С.Ганболд , Засаг дарга Л.Эрдэнэбилэг , ИТХНарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ , Байгаль хамгаалагч Я.Шинэбаяр , НДБайцаагч Б.Отгонцэцэг , Татвар хураагч Г.Цог-Эрдэнэ, Олон нийтийн цагдаа Б.Энхболд, ХХММэргэжилтэн С.Эрдэнэчимэг, ЭМТөвийн эрхлэгч Л. Амарсанаа, их эмч Ж. Алтан-Од, сувилагч Г. Дөлгөөн нар оролцож тус сумын 6 багт өглөө 09 цагаас 17 цаг хүртэл иргэдэд нэг цонхны үйлчилгээг хүргэж ажиллаа.
Нээлттэй
халганы өдөрлөгийг тохиолдуулан сумын ГХУСАЗЗөвлөл, ЗДТГазраас санаачлан Эрдэнэ зуу
хийдийн тэргүүн лам Х. Баасансүрэнг урьж иргэдэд “ухаарахуйн” лекц уншуулж, Сумын
Засаг дарга Л. Эрдэнэбилэг цаг үеийн мэдээлэл болон орон нутгийн хөгжлийн
сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын тайланг танилцуулж, мэргэжилтнүүд иргэдэд
мэдээлэл хүргэн, ЭМТ-ийн эрхлэгч Л.Амарсанаа , Их эмч Ж.Алтан-Од ,
Сувилагч Г. Дөлгөөн нар иргэдэд эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний талаар зөвөлгөө өгч анхан шатны шинжилгээ оншилгоо хийж үйлчилж ,
ХГСГЗахиргааны мэргэжилтэн Л.Бямбадулам өөрийн байгууллагаас сумандаа хийгдсэн
ажлыг тайлагнаж , усны тоо бүртгэл явуулсантай холбогдуулан тухайн багт уст
цэгүүдийг судалгааг танилцуулан , усны тухай хууль , байгаль хамгаалах сарын
аян , уст цэгүүдийг орчинг цэвэрлэх , хашаажуулагүй булаг шандын айл өрхөөрөө
нийлэн хашиж хамгаалах уриалга гаргаж нийт 6 багийн 368 иргэнд хүрч үйлчилж
ажиллаа.
БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХУРЛЫН АЖЛЫН АЛБА