БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

СУМЫН ШАТРЫН АВРАГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЖЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-11-22

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН  ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВРАГА ШАЛГАРУУЛАХ  2016 ОНЫ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


2016.11.20

Монгол Улсын шинэ Ундсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор тус сумын ИТХурал, сумын Шатрын холбооны Тэргүүн Х.Гансүх, соёлын төвийн хамт олонтой хамтран төсвийн 6 байгууллага, 6 баг тус бүрээс шатар сонирхогчдын шигшээ тавирчдыг шалгаруулж шалгарсан эрэгтэй 10, эмэгтэй 7 тамирчны дунд сумын аврага шалгаруулах тэмцээнийг 2016 оны 11-р сарын 17-ны өдөр тойргийн системээр зохион байгууллаа.

Сумын шатар сонирхогчдын эрэгтэй төрөлд нэгдүгээр байрыг иргэн Д. Жаргалсайхан, хоёрдугаар байрыг Физикийн багш Б. Энхтайван,  соёлын төвийн нярав Б. Болор-Эрдэнэ нар, эмэгтэй нэгдүгээр байрыг математикын  багш Ж.Урантүлхүүр, хоёрдугаар байрыг англи хэлний багш Г.Уянга, гуравдугаар байрыг сумын номын санч Д. Алимаа нар эзэллээ.


ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%